Monday, July 21, 2014

Эрүүл мэндийн довтолгоо “Нарны алхалт” өдөрлөг амжилттай явагдлаа.


“Нарны алхалт” өдөрлөгийн үйл явцаас

БЗДЭМН 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 07.30 минутаас 10.00 цагийн хооронд БЗД-ийн хэмжээнд “Эрүүл мэндийн довтолгооны нээлт”-ийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан ориглуурын урд талбайд амжиллтай зохион байгуулагдлаа.
Нээлт
Дасгал
Өдөрлөгийн бэлтгэл ажлын хүрээнд өдөрлөгийн урилгыг ЭМЯ,НЭМГ, БЗДТГ-ын газарт албан ёсоор хүргүүлсэн болно.

Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг нээж БЗДЭМН-ийн дарга Ж.Тамир нээж БЗД-ийн ард иргэдэд эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээнд идэвхтэй ороцохыг уриалж үг хэллээ. Иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан тус бүр тус довтолгоонд идэвхи чармайлттай оролцож иргэдэд 21 дадал хэвшлийг эзэмшүүлэх ажилд чармайлттай оролцохыг уриаллаа.
Хамрагдсан иргэд, ажилчид
 
Өдөрлөгийн арга хэмжээний нээлтийг олон нийтийн МҮОНТ,ТВ5,ТВ8, СБН телевизүүдээр орон даяар сурталчилсан болно.
Өдөрлөгийн хуваарь ёсоор нээлтийн туузыг БЗДЭМН-ийн дарга Ж.Тамир, БЗДЭМН-ийн орлогч дарга Д.Эрдэнэчимэг, БЗД-ийн 17 дугаар хорооны засаг дарга Ш.Баатар, иргэдийн төлөөлөл нийт 6 хүн нээлтийн улаан туузыг хайчилснаар эрүүл мэндийн довтолгоо албан ёсоор нээлээ.
Өдөрлөгийг СТА Мөнгөншагай хөтөлсөн ба өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу ёслолын туузыг хайчилсны дараа өглөөний хэмнэлт дасгалыг хамтдаа хийцгээлээ.
Эрүүл мэндийн довтолгоо Нарны алхалт
Эрүүл мэндийн довтолгоо Нарны алхалт
Эрүүл мэндийн довтолгоо Нарны алхалт

 Хэмнэлт дасгалын дараа хороо тус бүрээс ирсэн эмч ажилчид, хорооны төлөөлөл, хорооны иргэд өглөөний нарны алхалтаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 3,3 км зам дээр алхалтыг хийцгээв. Алхалт маань бидэнд улам их эрч хүчийг өгч сэтгэл хангалуун байлаа. Алхалтын дараа бид ээлжит булчин суллах дасгалаа хийж бидний эрч хүчийг сэргээн эмч дуучин СТА Хангал ая дууныхаа дээжээс өргөсөн нь оролцогсдын сэтгэлд хүрсэн зүйл боллоо.
Өдөрлөгийн төгсгөлд НЭМ орлогч дарга Эрдэнэчимэг өдөрлөгийн хаалтыг хийсэн энэ өдрийн алхалтын бодит жишээ болох чихрийн шижинтэй 5 хүний цусан дахь  сахарын хэмжээ 13,8-аас 8,8 болтлоо буурсан сайхан мэдээг бидэнд дуулгасан нь энэ өдрийн өглөөний алхалтын ач холбогдлыг бодитоор харуулсан мэдээ байлаа.
Өдөрлөгт нийт давхардсан тоогоор 588 хүн оролцсон байна.БЗД-ийн 4-р хорооноос ӨЭМТ-ийн ажилчид, Хорооны ажилчид иргэд гээд нийт 25 хүн оролцож нээлтийн үйл ажиллагаанд нэгдсэн байна.

No comments:

Post a Comment