Бүтэц зохион байгуулалт:
БЗД-ийн 4-р хорооны 4494 өрхийн 15730 хүн амд эрүүл
мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багийн зохион
байгуулалтаар үзүүлж байна.
Бид дараах үйлчилгээг харьяа болон түр оршин суугч нийт иргэддээ үзүүлж
байна. Үүнд: зонхилон тохиолодох
халдварт болон халдварт бус өвчний оношлогоо, эмчилгээ, сэргээн засах эмчилгээ,
урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа г.м.
Хүний нөөцийн
чадамж:
Ерөнхий
мэргэжлийн эмч-5
Хүүхдийн
эмч-2
Бакалавр зэрэгтэй
сувилагч-2
Ерөнхий
мэргэжлийн сувилагч-5
Нийгмийн ажилтан-1
Нягтлан бодогч-1
Дүн бүртгэгч сувилагч-1
Жолооч-1
Нягтлан бодогч-1
Үйлчлэгч-1
Сайн Дурын Идэвхитэн-10
Мэргэшлийн зэрэг:
Тэргүүлэх зэрэгтэй эмч-3,
Хорооны
онцлог
:
Манай хорооны онцлог байршил талаар:
Манай хороо нь гэр байшин холимог хороолол байрладаг. Газар нутгийн хувьд Баянзүрх дүүргийн 2, 5,7, 14,21, 27-р дугаар хороодтой
хиллэн оршидог урд хэсгээрээ хотын төв
хэсэгт харьяалагддаг ч хорооны хойд захын
хэсгийн үйлчлүүлэгчид нь
хорооноосоо 10 км алслагдсан дан
гэр хороолол байдаг.
Нийт өрхийн 70% нь байшин хороололд, үлдсэн 30%
нь гэр хороололд амьдардаг.
Хэрэгжүүлж байгаа төсөл,
үйл ажиллагааны талаар
Манай өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний багийн гишүүдийн 60% нь олон жилийн турш багаараа ажилласан
туршлага арвинтай хамт олон юм.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн
нэгдсэн интернет MEDSOFT программыг анхдагчаар манай өрхийн эмнэлэгт
хэрэгжүүлэн одоо өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байна.
Манай өрхийн эмнэлэг дээр ММСС-ын дэмжлэгтэйгээр
Артерийн гипертензи чихрийн шижингийн эрт илрүүлгий үзлэг явагддаж байна. Мөн
Хөх болон умайн хүзүүний үзлэг шинжилгээ тогтмол хийгдэж ПАП шинжлгээ авч
байна.
VSO төсөлтэй хамтран нийт 5 сайн дурын идэвхтэн
бэлтгэн олон нийт хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
илүү хүртээмжтэй болгох зорилгтой 4 жилийн турш идэвхтэй хамтран ажиллаж байна.
2012 онд Урсгал засвар хийж хүүхдийн үзлэг,
эмэгтэйчүүдийн үзлэг, халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн нэг цэгийн үйлчилгээ
гэх мэт төрөлжүүлэн тохижуулсан.
ҮР ДҮН:
1. Эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх ур чадвар дээшилж харьцаа,
хандлага сайжирсан.
2. 2012 онд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын жил”
байсантай холбоотой оношлогоо, эмчилгээ, ажилбарууд, эмчилгээний үр дүн, чанар
хүртээмж сайжирч өдрийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээний төрлүүд
олширсон байна.
3. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж жилээс жилд нэмэгдэж байна.
4. Бид Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчны
ашиглалтыг нэмэгдүүлэн иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэн ажиллаж байна .
5. СДИ-ний тоог нэмж мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэн тогтмол хамтран ажилласнаар иргэдэд хүрч ажиллах болон ӨЭМТ-ийн ачаалал бууруулахад нөлөө үзүүлж байна.
No comments:
Post a Comment