ЗАРЛАЛ

ТАРВАГАН ТАХАЛ

 ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ ӨЭМТ дээр 2014 оны 7 сарын 21-28-ны өдрүүдэд  явагдаж байна

Хамрагдах хүсэлтэй иргэдийг 7 сарын 18-аас 7 сарын 21 хүртэл бүртгэнэ. 

    Дулааны улирал эхлэхээр тарваган тахлын өвчлөл нэмэгддэг. Тиймээс жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт тарваган тахлын вакцинжуулалтын аян эхэлж иргэдийг Үнэ төлбөргүй хамруулдаг.
       Вакциныг  нийслэлийн бүх  дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн төв, сум багийн эмнэлэг болоод тарваган тахлын голомтот нутгийн халдварын эрсдэлтэй бүлгийн хүн амд болон нэгээс дээш насны хүүхдүүд хийлгэх боломжтой.  Тиймээс тарваган тахлын голомт бүхий орон нутгийг зорих гэж байгаа, урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийлгэх сонирхолтой иргэд харьяа ӨЭМТ эмнэлэгтээ хандаарай. .






ЗАРЛАЛ
 Манай ӨЭМТ Хороотойгоо хамтран харьяа сургуулиудын хүүхдүүдийнхээ дунд 2014.04.23-2014.05.20-г хүртэл архи тамхи гэмт хэрэггүй эрүүл аюулгүй орчинг хамруулсан "БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН" гар зургийн болон зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж байна.


Иргэдийн сонорт


Өрхийн Эрүүл Мэндийн Төв дээр дараах үзлэгүүд үнэ төлбөргүй хийгдэж байна. 


  • 40-64 насны эрэгтэй эмэгтэйчүүд - Цусны даралт ихсэлт, чихрийн шижин 
  • 30, 33, 36, 39 насны эмэгтэйчүүд  - Умайн хүзүүний хавдар, Хөхний хавдар
  • 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны эмэгтэйчүүд - Цусны даралт ихсэлт, чихрийн шижин,
    Умайн хүзүүний хавдар, Хөхний хавдар
  • Х30-аас дээш насны эмэгтэйчүүд    -  Хөхний хавдар 
 Анхаар:  цусан дахь холестерин, сахарын хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх эсэх нь таны цусны даралт, биеийн жингийн индекс болон эрсдэлийн онооноос хамаарна. Умайн хүзүүний хавдрын үзлэгт орох насны эмэгтэй Та энэ жилдээ амжихгүй бол дахин 2 хүртэлх жил хүлээх болно.

Та үзлэгт хамрагдснаар дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.


Та хойшлуулалгүй хамрагдаарай.  



ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 

ЦАГ УУРЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС ИРҮҮЛСЭН цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 10-р сарын 20-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 20-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөрихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 
иймд гамшгаас сэргийлэх бэлэн байдлыг хангана уу?  


- Салхи шуурганы үеэр иргэнд шуурганд төөрөх , малтайгаа уруудаж осгох, амь насаа алдах, зэргээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байгна.
- Жолооч нар зорчих үедээ хянамгай байж болгоомжтой байна уу? 
- Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу хот хооронд зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны хангалттай нөөцтэй замд гарах, дулаан хувцаслаж явна уу?   
- Айл өрхүүд дулаалгаа хийж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нөөц боломжоо сайжруулна уу? 

"ЭРҮҮЛ ӨРХ"  ӨЭМТ






No comments:

Post a Comment