ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС
СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ ӨЭМТ дээр 2014 оны 7 сарын 21-28-ны өдрүүдэд явагдаж байна.
Хамрагдах хүсэлтэй иргэдийг 7 сарын 18-аас 7 сарын 21 хүртэл бүртгэнэ.
Дулааны улирал эхлэхээр тарваган тахлын өвчлөл нэмэгддэг. Тиймээс жил бүрийн
долдугаар сарын гурав дахь долоо хоногт тарваган тахлын вакцинжуулалтын аян
эхэлж, иргэдийг хамруулдаг.
Вакциныг нийслэлийн бүх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн төв,
сум багийн эмнэлэг болоод тарваган тахлын голомтот нутгийн халдварын эрсдэлтэй
бүлгийн хүн амд болон нэгээс дээш насны хүүхдүүд хийлгэх боломжтой.
Тиймээс тарваган тахлын голомт бүхий орон нутгийг зорих гэж байгаа,
урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийлгэх сонирхолтой иргэд харьяа
эмнэлэгтээ хандаарай.
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТУХАЙ
тарваган тахал |
Тарваган
тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлын
нян нь бүүрэг, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон
сарын турш амьдрах чадвартай бөгөөд бичил биетний нөлөө болон нарны
гэрэл, химийн буюу халдваргүйтгэлийн бодист тэсвэр муутай. Тарваган тахлаар өвчилсөн хүн, нас барсан хүний
цогцос, мэрэгч, туулай хэлбэртэн амьтад, тэдний сэг зэм нь халдварын эх уурхай
болно. Тарваган
тахлын нян байгальд мэрэгч – бүүрэг – мэрэгч гэсэн
гинжин хэлхээнд оршиж байдаг зүй тогтолтой.
Халдвар дамжих зам:
- Шууд хавьтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах мөн халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч өвчилнө.
- Дам халдварын зам: Амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөнд хазуулсан тохиолдолд халдварлана.
- Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэр нь өвчилсөн хүнээс халдварлана.
- Хоол хүнсний зам: Тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд (цөс, хүн мах гэх мэт) болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх явцад халдварлана.
Тарваган
тахлын нууц үе :
Өвчний
нууц үе хэдэн цагаас 6 хоног буюу дунджаар 2-3 хоног байна. Өвчтөн
тухайн жилд тарваган тахлаас сэргийлэх вакцин тариулсан тохиолдолд нууц үе 2
долоо хоног болно.
Эмнэл зүйн
шинжүүд :
Өвчин угтал үегүйгээр цочмог эхлэх ба дагжин
чичирч, богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх,
нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүд
илэрнэ.
Тарваган тахал өвчин нь арьсны, булчирхайн,
уушгины, үжил, гэдэсний, залгиур хоолойн гэсэн эмнэл зүйн
хэлбэрүүдтэй. Тарвага агнасан, мах арьстай нь харьцсан үед өндөр халуурах,
цустай цэр гарах, булчирхай цочсон тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад
яаралтай мэдэгдэнэ үү ?
Урьдчилан сэргийлэх: Иймд голомтот нутгийн эрсдэлт
бүлгийн хүн ам болон амралт зугаалгаар хөдөө орон нутагт аялаж байгаа иргэд
сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнд:
- Улсын хэмжээнд тарвага агнуур хорьсон тухай Байгаль орчны 2012 оны 06 тоот тушаалыг хэрэгжүүлэн тарвага агнахгүй байх
- Тарвага болон тарваганы гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх
- Хэрэв тарвага агнаж буй хүнтэй тааралдвал орон нутгийн мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байгууллагад мэдээлэх
- Үхсэн болон өвчний сэжигтэй тарвага, мэрэгч амьтантай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх
- Тарвага болон жижиг мэрэгчийн бүүрэг, бөөсөнд хазуулахаас сэргийлэх
- Хүүхдийг тарвага, зурам, мэрэгч амьтадтай харьцахаас сэргийлэх
- Нохой барьсан, зууж ирсэн тарвага болон мэрэгч амьтад нь халдварын эрсдэл өндөр тул харьцахгүй байх
"Эрүүл Өрх" ӨЭМТ
No comments:
Post a Comment