1. Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж єєрєє
єєртєє давтан хэл.
2. Зайлсхийх: 10 минут хvлээ. Ихэнх
хорхой, хvсэл 3-5 минут л vргэлжилнэ.
3. Зєв амьсгалах: Хоёр юмуу гурван удаа
гvн амьсгал авахад л та тайвширна.
4. Зєвхєн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш
аажмаар шимж уу.
5. Завгvй байх: Явган яв, хэн нэгэнтэй
ярь, тайвшир, бохь зажил, єєр дуртай зvйлээ хий.
6. Залбир, сvсэглэх: Дотроо сvсэглэ, залбир,
дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.
Мансууруулах бодисын нэг адил
тамхи татах нь богино хугацааны мансууралд ордог. Тамхи татахад тархины үйл
ажиллагаа хормын зуур сэргэх нь зөвхөн никотин төдийгүй, тархины цусан
хангамжид, амны хөндийн болон амьсгалын замын мэдрэлүүдэд хүчтэй цочрол
өгсөнтэй холбоотой аж. Тамхи татах нь тамхи татаж байгаа хүнд төдийгүй, түүний
эргэн тойронд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд хортой. Ингээд хэрвээ та тамхиа
хаявал:
·
Сүүлийн
тамхи татсанаас хойш 20 минутын дараа артерын даралт хэвийн болж, зүрхний
ажиллагаа сэргэнэ.
·
Найман
цагийн дараа цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн болно.
·
Хоёр
хоногийн дараа амт болон үнэр мэдрэх чадвар хүчтэй болно.
·
Долоо
хоногийн дараа арьсны өнгө сайжирч, арьс, үсний болон амьсгалах үед гарах
таагүй үнэр алга болно.
·
Нэг
сарын дараа амьсгалахад хялбар болж, толгойн өвдөлт арилж, ханиалгахаа болино.
·
Хагас
жилийн дараа таны спортын үзүүлэлтүүд эрс сайжирна.
“ЭРҮҮЛ ӨРХ”
ӨЭМТ
No comments:
Post a Comment