Чихрийн шижин нь нойр
булчирхай хангалттай инсулин боловсруулж
чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед
үүсдэг архаг явцтай өвчин.
Нөлөөлөх хүчин
зүйлс: Удамшил, Таргалалт, Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны
хатуурал, Цусанд өөх тосны хэмжээ их байх, Хөдөлгөөний хомсдол,
Буруу хооллолт, Сэтгэл санааны сөрөг нөлөө, Эмгэг жирэмслэлт,
жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх, Хорт
зуршил, архи тамхины хэрэглээ. Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд
байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.
Гарч болох шинж тэмдгүүд: Ам цангах, хатах, ойрхон шээх, ядарч сульдах, турах, шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох, хараа муудах, Нойронд муу болох, Арьс загатнах
Гарч болох шинж тэмдгүүд: Ам цангах, хатах, ойрхон шээх, ядарч сульдах, турах, шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох, хараа муудах, Нойронд муу болох, Арьс загатнах
Оношлогоо
·
Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
·
өлөн үеийн цусны сахар тодорхойлох
·
глюкозын ачаалалтай сорил хийх
·
Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
·
Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг
тодорхойлно
·
Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн
шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна,
харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.
Эмчилгээ: Сургалт, Хоол,
Идэвхитэй хөдөлгөөн, Сахар бууруулах эмийн эмчилгээ, Инсулин
эмчилгээ
Хүндрэл: Хурц хүндрэл
гэдэг нь
·
сахар ихдэлт - Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин
оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар
бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан
алдах
·
Сахар багадалтын комууд – сахар багадалтын ком гэдэг
сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх
зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.
Энэ 2 хүндрэлийн тухай ЧШӨ-тэй хүн болон ар гэрийнхэн
заавал мэдэж байх ёстой.
Архаг хүндрэлүүдэд
- бөөр, бөөрний архаг дутагдалд орох
- нүд сохрох
- хөлний хүндрэл орно.
Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний
шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Урьдчилан
сэргийлэх
- Эрүүл зөв хооллох
- Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
- Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
- Хорт зуршлаас татгалзах
Зөв хооллох зарчим
Өдөр бүр тогтмол цагт тохиромтой хэмжээгээр хооллох
- Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол , зууш идэх
- Хэт их идэхгүй , их өлсөхгүй байх
- Элсэн чихэр , зөгийн бал зэрэг энгийн нүүрс уснаас зайлс хийх
- Өдөрт бага багаар ойрхон хооллох
- Өдөр бүр 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж хэрэглэх
- Хэвийн биеийн жинг хадгалах
- Эслэг ихтэй хоол идэх
- Амьтны гаралтай өөх тос холестролын хэмжээг багасгах
- Архинаас аль болох татгалзах
- Дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийж , явган явах
Чихрийн шижин өвчний үеийн
зөвшөөрөх хүнс
Хар гурил , хөц будаа , гурвалжин будаа арвайн гурил , эрдэнэ шиш , хар
талх , үхэр адууны өөхгүй хар мах , дүфү , өндөг , загас , тахианы мах , бүх
төрлийн шинэ ногоо , ургамлын тос , шар буурцаг гүнждийн тос болон оливын тос ,
цагаан идээ , бүх төрлийн шинэ жимс жимсгэнэ хэрэглэнэ .
Төрөл
|
Хязгаартай хэрэглэх хүнс / 7 хоногт 1 удаа /
|
Хориглох хүнс
|
Үр тариа
|
Цагаан будаа , хүүхдийн будаа , цагаан гурил
, гоймон ,печень , цагаан талх
|
Чихэрлэг
нарийн боов , торт , шарсан төмс бэлэн гоймон
|
Мах , загас
|
Сувилалын
хиам , өөх багатай мах , зайдас
|
Өөхтэй мах , утсан мах , хиам ,
|
Сүү цагаан идээ
|
Тослог
сүү3,2 , хуурай сүү , хэт их баяжуулсан чихэр ихтэй тараг , жимстэй тараг
|
Хайлмаг
, цагаан тос , айраг
|
Ногоо
|
Төмс
, лууван , манжин
|
Сахар
ихэссэн үед төмс , лууван , дарсан ногоо , давсалсан ногоо
|
Өөх тос
|
Цөцгийн
тос
|
Цөцгийн
, маргарин
|
Жимс
|
Шинэ
жимс
|
Жимсний чанамал ,чихэрлэг усан үзэм , хатаасан жимс , чавга,
компод
|
Ундаа болон бусад
|
Жимсний
шинэ шүүс
|
Зайрмаг , газтай ундаа чихэр , кофе , шоколад халуун
ногоо
|
No comments:
Post a Comment