Цэвэрлэгээний гол зарчим чийгтэй, нойтон аргаар, сайн цэвэрлэхэд оршино.
Томуугийн вирүс ариутгалын бодист мэдрэг, өвчин үүсгэх чанараа алдаж
идэвхгүйждэг шинжийг нь ашиглаж байгаа юм.
Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Өдөрт 2-3 удаа, ээлж бүрийн өмнө ариутгана.
Агаарыг ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, уг бодисыг задгай амтай саванд хийж тавиж болно.
Гадаа утаа, тоосгүй үед агааржуулалтыг 2 цаг тутамд цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч зэргээр агаарыг сэлгэнэ.
Өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлор агуулсан бодис бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн гэр орны онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.
гар угаах арга |
No comments:
Post a Comment