Wednesday, April 1, 2015

Салхин цэцэг


Тодорхойлолт:Бага зэргийн халууралт ,арьсан дээр тууралт гарах улмаар цэврүү үүсч   цочмог түгээмэл халдварт өвчин юм. 
Халдвар дамжих зам: агаар   дуслын замаар, хүнээс хүнд халдвар дамжина
Эмнэлзүй:

Нууц хугацаа дунджаар 10-21 хоног.

 Салхинцэцгийн халдвар авсан хүүхдүүдэд өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинжүүдтууралт гархаас  өмнөилэрдэг.  Эдгээр шинж тэмдэгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.
Тууралт ньдунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг.  Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг.  Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар  булингартай болж хагарч тавшдаг. Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинжүүд илэрнэ.
Эмчилгээ:
1.Үүсгэгчийнэсрэг:Ацикловир (зовиракс)-ыг эмчийн заавраар хэрэглэнэ
2. Шинж тэмдгийн
·         Загатналт ихтэй үед харшлын эсрэг бэлдмэлүүд хлорфенамин ,лоратадин, цертризин гм эмүүдийг тохирох тунгаар хэрэглэнэ.
·         Шингэн алдалтаас сэргийлж  амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс  зэрэг бага концентрацтай уусмалууд орно.Гэхдээ хүйтэн зүйл уухгүй
·         Халууралттай халуун бууруулах парацетамол 10 мг/кг-р бодож уух эсвэл  лаа   хэлбэрээр ибупрофенийг хэрэглэнэ.
·         Цэврүүт тууралтанд 1-2% -ийн бриллиантын ногоон болон метилийн хөх спиртэн уусмалыг түрхэнэ.
·         Нүдэнд тууралт гарсан бол, 20%-ийн альбуцидын уусмалаас нүдэнд дусаана.
·         Хэрэв бэлэг эрхтэн, амны хөндийн салст бүрхүүлд тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж тос түрхэх, амны хөндийг хооллосны дараа тогтмол буцалсан усаар, тамединыуусмалуудаар өдөрт 2-3 удаа зайлах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэлт:
1.     Өвчилсөн хүмүүсийг тусгаарлах
2.     Хэрэв та өвчилсөн хүнтэй цуг байсан урьд нь салхинцэцгээр өвчилөөгүй  бол  биеийн дархлаагаа дэмжих эм болон витамин  эмчилгээг хийнэ
 

No comments:

Post a Comment