Sunday, May 3, 2015

"Цусаа бэлэглэх өдөр"-ийг сар бүрийн 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь цусны хэрэглээ захиалга өндөр байгааг харуулж байгаа юм.

  • Ийнхүү энэ өдрийг ард иргэддээ уриалан тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн, бүх нийтийн үйлс болгохоор зорьж, Эрүүл мэнд, спортын яамныхан цусаа бэлэглэн "Цусаа бэлэглэх өдөр"-ийг манлайлан эхлүүллээ. Сар бүрийн гуравны өдөр улс орон даяар иргэн бүр цусаа тогтмол бэлэглэдэг болсноор цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах боломжтой болох юм. 

  • ДЭМБ-аас гаргасан судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь тогтмол цусаа бэлэглэж байвал цус цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээгээ хангаж чадна гэж зөвлөдөг бол манай улсад энэ үзүүлэлт ердөө 0,8 хувьтай байна. Тиймээс ЦССҮТ МУ-ын нийт хүн амын 1,5 хувийг цусны донор болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж

Хэрвээ та
1. Cүүлийн нэг сар эмийн бэлдмэл хэрэглэх буюу эмчилгээ хийлгэж байгаа юу ? \ аспирин, антибиотик, гормон эмчилгээ\
2. Сүүлийн 6 сарын хугацаанд шүд авахуулах, гоо сайхны мэс засал, шивээс, цоолбор, хэсэг газрын мэс ажилбар \ хатиг, буглаа нээлгэх\, хануур, төөнүүр, зүү зэрэг\
3. Эмэгтэйчүүдэд: Жирэмсэн хөхүүл, 0-2 насны хүүхэдтэй юу?
a сүүлийн 6 сард зулбалт, дутуу төрөлт, үр хөндөлт хийлгэсэн үү?
b.Сарын тэмдэг ирээд 7 хонож байгаа юу?
4. Сүүлийн нэг жилийн хугацаанд вакцин хийлгэсэн үү?
5. Элэгний В, С, ХДХВ болон тэмбүүгийн шинжилгээгээр өвчтэй буюу эргэлзээтэй хариу гарч байсан уу?
6. Та амьдралдаа ухаан алдаж унаж байсан уу? Осол гэмтэлд орж байсан уу?
7. Та харшилтай юу? Харшил одоо сэдэрсэн байгаа юу?
8. Амьдралдаа дараах өвчнөөр өвдөж байсан уу? элэг, ясны үрэвсэл, сүрьеэ, сэтгэц, мэдрэл, бамбай булчирхай, зүрхний өвчин, чихрийн шижин, хавдар, цусны өвчин гэх мэт
9. Ирланд, Англи, Исланд, Төв болон Өмнөд Африкт аялж байсан уу?

Хэрвээ та эдгээр асуултын нэгэнд тийм гэж хариулсан бол
(1) Цусаа өгөх боломжгүй

Хэрвээ та эдгээр асуултанд үгүй гэж хариулсан бол
(2) Цусаа өгөх боломжтой


"ЭРҮҮЛ ӨРХ" ӨЭМТ

ХОЛБОО БАРИХ: БЗД 4-р хороо Стандарт хэмжил зүйн газрын ард
УТАС: 70151291 99250322
e mail:
bz_eruulurh@yahoo.com,   eruulurh.blogspot.com, monnet.mn/eruul.urh 


Description: 36b1d6c3c05e7ba502921c4e08227bbb,Description: 36b1d6c3c05e7ba502921c4e08227bbb,Description: 36b1d6c3c05e7ba502921c4e08227bbb

No comments:

Post a Comment