Хүн амьдралдаа онож алдаж нурж, өндийх гээд маш олон бэрхшээл шантрал, амжилт бүтээл аз жаргалыг олж авч байх юм. Бэрхшээлийг даван туулж хүч хөдөлмөр итгэл найдварынхаа амтыг мэдрэх тэр л мэдрэмж зүйрлэшгүй сайхан нь.
Энэ бүхнийг даван туулахад бидэнд эрүүл мэнд болоод сэтгэлийн тэнхээ, туршлага, мэдлэг боловсрол, аа бас нэн чухал нэг зүйл нь өнөөх үглээд байх юм аа гэж боддог байсан аав ээж, эмээ өвөөгийн минь захиас үг хэрэг болохгүй өнгөрнө гэж үнэхээр үгүй. Утгагүй, эсвэл угаасаа ойлгомжтой, мэдэж л байдаг ш дээ гэх мэтийн үглээ үгс биш үнэхээр утга учиртай эрдэнийн үгс.

Тэр л үглэхийн утга учир нь биднийг амьдралд мөр зэрэгцэн оршин байхын гайхамшиг биш гэж үү. Би тэгж л боддог болсон. Өвөө эмээ аав ээж гээд ер нь ахмад хүний үг хүнд илүүддэггүй. Заримдаа бидэнд зааза, мэдэж л байгааштэй, ойлгомжтой юмийг, заа тийм юм гэж юу байсын, дандаа л хуучны сэтгэлгээгээр үглэж байх юм, би өөрөө яах аа мэдэж байна аа, одоо цаг чинь өөр болсон шүүдээ, юм л бол тэгж хэлж байх юм, би юу гэж тэгж байхав дээ гэсээр аав ээжийнхээ үгийг гүйцэд сонсолгүй тасалдуулж, сөргөөж, эсвэл гараад явах гээд зөндөө л тохиолдол байдаг.
Харин үүнийгээ бид анзаарч хардаг болов уу? Тийм ээ хардаг. Гэхдээ мааш ховор үед. Тэр нь ихвчлэн алдаж унахдаа, асуудалтай тохиолдоход..............
Тэгээд л би тэгэх минь яалаа ингэх минь яалаа гээд л бөөн бодол харуусал болдог. Тийм гэдэгтэй бүгд санаа нийлэх байх.
Гэтэл бид яагаад сэргийлж болохгүй гэж аливаа саад бэрхшээлийг даван туулах, асуудалд орохгүй байхад тэр үглээ үгс маш чухал гэдгийг л ойлгох нь чухал юм байна.
Орчин үед бид өвчнөөс сэргийлэхэд зөв дадал хэвшил хандлагатай байхыг эрхэмлэх хэрэгтэй гэж үзэж байна. Түүнтэй адил сайхан амьдрахад сургааль үгс чухал гэдгийг мэдэх биш ойлгох нь чухал. Иймээс ахмад хүний үгийг сонсож байх нь бидний бас нэг заавал хэвшүүлэх дадлын минь нэг болж байна.
Учир нь тэртээ тэргүй бид ээж аав өвөө эмээ болно. Тэгээд л бас үглээ үгний эзэд болно. Тийм болохоор үүнийг илүү үнэ цэнэтэй бойлгахын тулд бид өөрсдөө үнэ цэнийг нь ойлгох хэрэгтэй.
И.Тогооч

No comments:
Post a Comment