Wednesday, August 12, 2015

Витамин Д нь хөхний хавдартай өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгадаг.


Витамин Д-гийн бодисын сололцооны бүтээгдэхүүнүүд нь  хавдрын огцом их хурдацтай өвхуваагдлыг зогсоогч уургийг идэвхижүүлж эс хоорондын харилцааг сайжруулдаг.
Витамин Д-гийн рецептор нийлэгжиж экспресслэгдсэн үед хавдрын өсөлт зогсон хавдрын цусан хангамж цаашид нэмэгдэх боломжгүй болдог байна. Харин хавдар хэт томорч хүнд шатандаа орох хүртэл энэхүү рецепторуудын үйл ажиллагаа алдагддаггүй.  Ийм учраас л цусан дахь витамин Д-гийн агууламж ихтэй  өвчтөнүүдийн тэсвэрлэх амьд үлдэх чадвар илүү байдаг.
Мөн 2011оны метанализ судалгаагаар цусны витамин Д-гийн хэмжээ 50нг/мл байх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 50% бууруулдаг байна. Хоол хүнсэндээ өдөрт 4000 ОУ-ын нэгж витамин Д авч байж цусан дахь хэмжээ 50нг/мл-д хүрдэг байна.
АНУ-ийн Үндэсний эрүүл мэндийн институтын зөвлөж байгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 600 ОУ-ын нэгж витамин Д  авах ёстой  бол 70 ба түүнээс дээш насны хүн 800-г авах ёстой байна.


Эх сурвалж: INNOVATION*VOLB*No4*October 2014
Нийтэлсэн: БЗД 4-р хороо Сувилагч Ш.Мөнгөнзагас

No comments:

Post a Comment