БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвд өнгөрсөн сарын
29-нд томуугийн A(H7N9) вирус илэрснийг БНХАУ-ын холбогдох албанд мэдээлжээ.
Энэ
сарын 5-ны байдлаар томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14
тохиолдол бүртгэгдсэнээс зургаа нь нас баржээ. Энэ өвчин тусвал халуурах, ханиах
шинж тэмдэг илэрч, хатгаагаар хүндэрдэг аж.
-Томуугийн
A(H7N9) вирус гэж юу вэ?
-Уг
вирус нь ихэвчлэн гахай, шувуу гэх мэт амьтанд халдварладаг. Харин саяхан
томуугийн A(H7N9) вирусын хүнд илэрсэн нь анхны тохиолдол юм.
-Уг
вирус нь хүнээс хүнд халддаг уу?
-Яг
энэ хугацаанд хүнээс хүнд халдварладаг нь батлагдаагүй байна. Халдварын эх
уурхайг судалж байна. Хамгийн чухал нь дэгдэлтийн судалгааг цаашид хийх, эх
уурхайг олох, дамжих зам, эмнэл зүй, урьдчилан сэргийлэлт, хяналт, арга хэмжээ
авах талаар судалж байна.
-Манайхан
томуугийн А/Н7N9/ вирусын халдвар авах эрсдэлтэй юу?
-Энэ
хугацаанд хүнээс хүнд дамжин халдварладаг нь батлагдаагүй байна. Уг вирусын
талаарх мэдээллийг Хятад улс ард иргэддээ түгээж, мэдээлж байна.
-А/Н7N9/
вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч?
-Өвчлөл
бүртгэгдсэн газар нутагт онцын шаардлагагүй бол зорчихыг түр хойшлуулах
хэрэгтэй. Мөн хүн бүр хувийн ариун цэврийн дэглэм, хүнсний бүтээгдэхүүний
эрүүл ахуйг сахиж, гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах
ёстой. Шувууны гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл
ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах, үхсэн шувууны сэг зэмтэй
харьцахгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх
үүрэгтэй. Түүнчлэн биеийн эсэргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С,
чацаргана, аарц / баялаг хоол, хүнс хэрэглэх, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ
хийх, хоёр цаг тутамд агааржуулалт хийж байх хэрэгтэй. Харин томуугийн
шинж тэмдэг илрэх, халуурах, ханиах, амьсгалахад бэрхшээлтэй болох шинж тэмдэг
илэрвэл эмчид хандах хэрэгтэйг зөвлөж байна.
haniad tomuugaas sergiileh ger zovlomjiin talaar oruulval zugeer
ReplyDelete