Өвчтөнд өндөр халуурах, ханиах, цустай цэр гарах, суулгах, ядрах, булчин зангирч өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгалын замын халдварын шинж тэмдэг 5-7 хоногийн хугацаанд илэрч, зарим өвчтөн хүндэрч, уушгины хүнд хатгалгаа, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалын замын дистресс хамшинж илэрч, нас барсан байна.
Бүртгэгдсэн тохиолдлууд нь тахиа шувуутай харьцаж байсан өгүүлэмжтэй, 40,0-өөд хувь нь гахай, шувууны мах борлуулагч, түгээгч, тогооч, фермерийн ажилчин хүмүүс байна. / 700 –аад хавьтагсдыг эмнэлгийн хяналтанд авсан /
Уг халдвар хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор гараагүй байна.
Иймээс уг халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд зөвлөж байна. Үүнд:
- БНХАУ-ын Шанхай хот, түүнийг тойрсон Жиангсу, Жежианг, Анхуй мужуудад шувууны гарвалтай томуугийн A(H7N9) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл, нас баралт гарч хурдан нэмэгдэж байгаа тул онцын шаардлагагүй бол БНХАУ-д, ялангуяа уг халдвар тархаж буй хот, мужуудад аялах, зорчих, зочин урих ажлаатүр хойшлуулах.
- Хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.
- Гараа сайтар савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, нус цэрээ ил хаяхгүй байх, ханиаж найтаахдаа амаа дарах, салфетик хэрэглэх.
- Шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй болгоомжой харьцах, бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах.
- Тагтаа, галуу мэтийн зэрлэг шувуу барьж, агнаж болохгүй, өвчилсөн, үхсэн шувууны сэг зэм, сангастай харьцахгүй байх, усны шувуутай гол нуурын усыг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэх бол заавал буцалгаж хэрэглэх.
- Биеийн эсэргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц/ баялаг хоол, хүнс хэрэглэх.
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх
- Хэрэв халуурах, ханиах, толгой, хоолой, булчингаар өвдөх, ядрах, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах.
- Эдгээр сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн амыг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангах ажил зохион байгуулах.
No comments:
Post a Comment