Tuesday, March 18, 2014

Бэлгийн Эрүүл Мэнд эрчүүдэд ч хамаатай




Залуусаа, та нар бэлгийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд  гэсэн үгийг олонтаа сонссон байх л даа. Гэхдээ харин  үүнд ямар өргөн, чухал асуудлууд багтдагийг тэр болгон анхаарч үзсэн үү.
*      Эрчүүд,  хөвгүүдэд  
Эрчүүдийн бэлгийн эрүүл мэндийн асуудал гэхээр та гайхаж байна уу?. “ Бидэнд ямар биений юм ирэх биш, хүүхэд төрүүлэх биш, энэ  бидэнд ямар хамаатай юм бэ?” гэж гайхаж болох юм. Тэгвэл харин ч их хамаатай шүү.  Эрчүүдийн  бэлгийн эрүүл мэндийн асуудлуудад хөвгүүдийн бэлгийн бойжилтоос авахуулаад насанд хүрэгсдийн бэлгийн амьдрал бэлгийн эрхтэн тогтолцоо, гэр бүл төлөвлөлт, үргүйдэл, БЗХӨ  зэрэг олон зүйлс багтдаг.
·   Өдөр бүр бэлэг эрхтэнээ угааж хэвшээрэй: Учир нь Эр хүний шодой нь  ил, үр дамжуулах хоолой нь шээсний сүвтэй хамт байдаг онцлогтой. Иймд шээсний  дараа шээсний  үлдэгдэл үлдэж чийглэг болж хоцордог. Шээсний үлдэгдэл арьсан дор хуримтлагдаж эвгүй үнэр үнэртэх,арьс салст улайж хорсох ба элдэв төрлийн нян цугларч, үрэвсэл үүсгэдэг.
·   Төмсгөө шалгах нь хавдраас сэргийлнэ: Төмсгөө  сард нэг удаа тогтмол шалгаж байх хэрэгтэй.  Усанд орсны дараа болон бүлээн усаар бэлэг эрхтэнээ угаасны дараа төмсөгний арьс суларсан  үед шалгах нь амар байдаг. Хоёр төмсгийг ээлжлэн зөөлөн тойруулж, арьсыг ийш тийш гүйлгэн тэмтэрч, ямар нэг  хатуу тогтоц байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ байвал мэрэгжлийн эмчид үзүүлж шинжлүүлэх шаардлагатай. Хугацаа алдвал хавдраар өвдөх аюул ч тохиолдож болохыг санаарай.
·         Бэлгийн сулрал нь 2 шалтгаантай
Эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн нь хөвчрөхөө болих, хөвчрөлтөө удаан барих чадваргүй болох нь хамгийн их сэтгэл түгшээсэн зүйл байдаг. Ихэнхи эрчүүд эгзэгтэй үед эрхтэн нь хөвчрөөгүй юм уу, эсвэл хөвчирч байгаад буучихсан зовлонг амссан байдаг ч энэ нь ихэнхдээ түр зуурын шинжтэй байдаг. Харин зарим эрчүүдэд  энэ нь удаан хугацаанд үргэлжилж архаг шинжтэй болдог нь ихэвчлэн сэтгэлзүйн шалтгаантай, зарим тохиолдолд биемахбодийн, мөн энэ 2-ыг хоёуланг нь хавсарсан шалтгаантай байдаг.
Судалгаа
Бэлгийн сулралтай эрчүүдийн 80-90% нь сэтгэл санааны байдал, гэр бүлийн харьцаа,  ядаргаа, хэт ачаалал зэрэг гаднын нөлөөллөөс болж ийм байдалд хүрдэг байна.  Үлдсэн 10-20 хувь нь л биемахбодийн ямар нэг өвчин эмгэгээс болж дээрх зовлонд унадаг ажээ. Энэ нь гэмтэл бэртэл, чихрийн шижин, хэт таргалалт, архинд донтох гэх мэт зарим нэг архаг өвчний улмаас болдог байна.
Хэрвээ:Унтаж байхад болон сэрэх үед бэлэг эрхтэн хөвчирч байвал, Бэлэг эрхтэнээ гараараа оролдон хөвчрүүлж чадаж байвал, Дур тавитлаа нилээн удаан хугацаанд хөвчрөлтөө барьж байвал

Та санаа зовсны хэрэггүй. Таны өмнө тулгарсан бэрхшээл нь зөвхөн сэтгэл зүйн шалтгаантай байж болох бөгөөд энэ нь бэлгийн сулрал гэхээсээ илүү бэлгийн хямрал юм. Ийм үед өөртөө итгэлтэй байж, ажлын ачааллаа зохицуулан , бэлгийн харилцагчтайгаа харьцах харилцаандаа анхаарахаас гадна мэрэгжлийн эмч, сэтгэл зүйчид хандах нь зүйтэй

















No comments:

Post a Comment