Sunday, June 15, 2014

Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө


мансууруулах бодисын хор нөлөө
Дэлхийн хэмжээнд  269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая хүн нь судсаар хар тамхи хэрэглэгч. Тэдний 6,6 сая нь ХДХВ ба ДОХ-ын халдвартай байна. Манай улсын хувьд хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс /ОХУ, БНХАУ/-ын дунд оршиж байгаа нь эрсдэлд өртөх магадлал өндөр гэж болно.
            

               Хар тамхины хэрэглээ болон тархалтаар нь улс орнуудыг гурван хэсэгт хуваадаг. Эхний хэсэгт хар тамхины наймаачдыг дамжуулан өнгөрөгч орон бөгөөд хар тамхины хэрэглээ байхгүй гэж үздэг орнууд. Дараагийн ангилалд тодорхой хэрэглэгчтэй хар тамхины наймаа хүрээгээ тэлж буй хүлээн авагч орнууд багтдаг. Гурав дахь ангилалд гаргагч буюу хамгийн хүнд ангилал болох хар тамхийг дамжуулж, хүлээн авч, гаргадаг орнууд багтана. 2005 онд манай улс дамжуулан өнгөрөгч орны ангилалд бүртгэгдэж байсан бол өнөөдөр гаргагч орон болчихсон гэвэл та итгэх үү.
             Монгол Улс хар тамхи дамжуулах гүүр болоод зогсохгүй мансуурах болон хар тамхи худалддаг зах зээлтэй болчихоод байна. Амнаас нь архи огт үнэртэхгүй мөртлөө хөлчүү яваа мансуурсан залуусыг цагдаа нар илрүүлэх болсон байна.
             Монголд 700 орчим мансууруулах бодис хэрэглэгч байгаа гэсэн судалгаа хагас жилийн өмнө байсан бөгөөд  Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар 18 хувь нь татдаг, долоон хувь нь үнэртдэг, 12 хувь тариураар тарьж хэрэглэдэг байна. Харин тэдний дийлэнх хувийг 18-24 нас, цаашлаад 29 хүртлэх насны хүмүүс эзэлж байгаа бөгөөд нийт хүн амын дунд ажилгүйдэл, ядуурал, бухимдал, нийгмийн сөрөг үзэгдлүүд улам бүр ихэсч, улмаар архидалт, тамхидалт хавтгайрч, өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд архи, тамхины хэрэглээгээрээ эхний 10 байранд багтах болсон төдийгүй хэрэглэгсэд нь улам бүр залуужиж байна.
Эх сурвалж:  http://www.dayarmongol.net/                                                                                                             Д.Өлзийсайхан /МОНЦАМЭ/    

      Тэгвэл  Эмнэлгийн бус зориулалтаар тогтмол байнга удаан хугацаанд хэрэглэхэд эмгэг хэрэгцээ бий болж сэтгэцийг түр зуур баясгах, тайвшруулах, мансууруулах хэлбэрээр хүний бие сэтгэцийг эрхшээлдээ оруулдаг эм бодисуудыг сэтгэц идэвхит бодис гэж сүүлийн үеийн судлаачид бичиж байна.
Мансууруулах (сэтгэц идэвхит) бодис мөн эсэхийг анагаахын, нийгмийн, хуулийн гэсэн гурван хэмжүүрээр тогтоодог.
Анагаахын хэмжүүр. Сэтгэц идэвхит бодис хэрэглэсэн хүний уураг тархинд давамгайлан үйлчилж мансуурал гэж нэрлэх сэтгэцийн өвөрмөц байдлыг үүсгэдэг чадвартай эм, бодис, бэлдмэлүүдийг анагаах ухааны үүднээс мансууруулах бодис гэж нэрлэдэг.
Нийгмийн хэмжүүр. Уг эм, бодисыг хэрэглэсэн этгээд ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдож улмаар нийгэмд хор хохирлыг учруулвал нийгмийн шинжлэх ухааны үүднээс мансууруулах бодис гэж үздэг.
Хуулийн хэмжүүр. Эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэхийг хориглосон эм, бодис, бэлдмэлүүдийн нэрсийн жагсаалтад оруулж тооцсон бодисыг хууль зүйн хувьд мансууруулах бодис гэж тооцдог. хууль эрхийн бичиг баримт цөөнгүй бий. Сэтгэц идэвхит чадвартай олон тооны эм бодис бий. Эдгээрийг дотор нь Наркотикууд, Сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодисууд. Олон улсын хяналтанд ороогүй сэтгэц идэвхит бодисууд гэж гурван бүлэгт ангилж үзэж болно.
- Наркотикууд. Наркотик эм бодисын тухай 1961 оны Нэгдсэн Конвенцийн I, II, III ба IY жагсаалтад бүртгэгдсэн, олон улсын хяналтанд байгаа сэтгэц идэвхит эм бодисуудыг наркотик гэж нэрлэдэг юм.
- Сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодисууд. Сэтгэц нөлөөт бодисын тухай 1971 оны Конвенцийн I, II, III, ба IY жагсаалтанд бүртгэгдсэн, олон улсын хяналтанд байгаа эм бодисуудыг сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодис гэж тооцно. Наркотик эм бодисын тухай 1961 оны Конвенцийн болон сэтгэц нөлөөт бодисынтухай 1971 оны Конвенцийн үйлчлэлүүдийг хамтатган Дэлхийн хөгжилтэй улс орнууд наркотик бодисын олон улсын хяналтын систем бий болгожээ. Манай улс энэ системд нэгдэн орсон байна. Энэ утгаар нь авч үзвэл сэтгэц нөлөөт бодисын тухай 1971 оны Конвенцийн I, II, III, ба IY жагсаалтанд бүртгэгдсэн бодисуудыг наркотик эм, бодис гэж тооцож болно.
- Олон улсын хяналтанд ороогүй сэтгэц идэвхит эм, бодисууд гэдэгт мансууруулах үйлчилгээ үзүүлэх чадвартай авч наркотик эм бодисын тухай 1961 оны Нэгдсэн Конвенц, 1971 оны Конвенцийн бүртгэлд ороогүй сэтгэц идэвхит бодисууд тухайлбал, бидний сайн мэдэх архи, тамхи, ахуйн хэрэглээний бусад бодисууд ордог байна.
Эх сурвалж: Emch.mn-Монгол улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор (Sc), профессор, АШУ-ны Академийн гишүүн, Академич Л.Эрдэнэбаяр

Мансууран донтохтой холбоотой гарах хор уршгууд нь
       Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тогтмол хэрэглэснээр биеийн болон сэтгэцийн хараат байдалд орж донтох эмгэгт өртөнө. Донтох эмгэгтэй хүн түүнээсээ салахад маш хүнд болдог ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтох нь архины хамаарлаас 60 дахин илүү, эмчилгээний үр дүн  зөвхөн 5% л эмчлэгддэг байна. Мансууруулах бодистой холбоотой хор хөнөөлд зөвхөн хувь хүн буюу хэрэглэгч өртдөггүй, тэдний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олон, цаашилбал нийгэм улс орон гэх мэт янз бүрийн түвшинд нөлөөлдөг.
 Тодруулбал,  


архи тамхины хор
  • Эрүүл мэндийн талаас сэтгэцийн болон биеийн хамааралд орж донтох өвчтэй болсноор хувийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ зөвхөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис руу тэмүүлэх хүслээр солигдож сэтгэцийн өвчтэй болохоос гадна В, С гепатит, бэлгийн замын халдварууд, ХДХВ/ДОХ гэх мэт өвчнүүдэд өртөх эрсдлийг нэмэгдүүлж, ургийн гажиг, тун хэтрүүлсэн тохиолдолд тарпаны хүндрэл болохоос гадна амь насаа алдах аюултай.
  • Нийгмийн талаас хувь хүний хувьд гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох, ялгаварлан гадуурхал болон хүчирхийлэлд өртөх, тухайн бодисоо олж авахын тулд нийгэмд юу ч хийхээс буцахгүй болдогтой холбоотой ямар ч хор хөнөөл, эрсдлийг дагуулах аюултай.  
  • Эдийн засгийн талаас хувь хүний хувьд ядууралд өртөх, ажилгүй, гэр оронгүй болох, өрөнд орох, авилгад өртөх зэрэг аюултайгаас гадна улс орны эдийн засагт ч асар их гарз хохирлыг учруулна.
Тухайлбал: Морфинд донтох өвчтэй 1 хүн хоногт 30 ампул морфин хэрэглэж байгаагаас үзэхэд тухайн хүнд хоногт 72 000 мянган төгрөг, сард 2 160 000 мянган төгрөг, жилд дунджаар 25 920 000 мянган төгрөг шаардлагатай болж байна. Гэтэл мансуурах донтой өвчтнийг эмчилэхэд 6 сараас 3 жилийн урт удаан хугацааны эмийн болон нөхөн сэргээх, сэргээн засах эмчилгээ, улмаар халамж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх, хянах цогц үйлчилгээ шаардлагатайгаас түүнд олон хүний оролцоо, ажлын цаг зарцуулагддаг. Зөвхөн 1 жишээг бодоцгооё. Та тамхи татдаг бол өөрийн татдаг тамхиндаа хэдэн төгрөг зарцуулдгаа тооцоод үзээрэй. Магадгүй та ийм тоо гарна гэж санаачгүй явсан байх. Тухайн мөнгөөр өөр юуг худалдан авч болохыг бас бодоод үзээрэй. Тамхи таньд ашигтай гэж үү?

Урьдчилан сэргийлэх
 Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс нь өмнө хор уршгийг нь ойлгуулж, урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв алхам. 




 та өөрийгөө болон хайртай хүмүүсээ мансууруулах бодисын хор нөлөөнд автахаас сэргийлж чадна. Сонголт зөвхөн таны гарт байдгийг сана.

No comments:

Post a Comment