Friday, June 6, 2014

Шар өвчнөөс сэргийлцгээе

Бохир гарын шар буюу халдварт шар өвчнөөс сэргийлэхэд юуг анхаарах вэ

Хүний гар  ямар чухал эрхтэн билээ. Хүн гаргүйгээр юу хийж чадах билээ. Бид бурхан багшаас өгсөн тэр сайхан  гарыг цэвэр байлгаж амьдралынхаа баяр хөөр, аз жаргалыг түүгээр дамжуулан авдаг шүү дээ. Зарим нэг нь тэр   сайхан гараа  цэвэр тунгалаг байлгахгүй бохир хиртэй тэр ч бүү хэл хайрлахгүй байснаас болж өвчин эмгэгт өртөх      бүр тахир дутуу болох хүртэл эмгэнэлт явдалд хүрдэг шүү дээ. Хүний бохир гараар маш олон халдварт өвчин дамждаг.
Ялангуяа гэдэсний халдварт өвчнүүд бохир гараар дамждаг. Үүнд Урвах тахал, хижиг, цагаан хорхой, цусан                суулга, сальмонеллёз, эширехоз, томуу, халдварт шар,  гар хөл амны  өвчин гэх мэт бидний мэддэг өвчнөөс гадна                мэддэггүй олон төрлийн өвчин зөвхөн бидний гараар дамждагийг та сонссон болов уу.
Эдгээр нэрийн  хүртэл хэлж чадахгүй байгаа олон өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ энэ зөвхөн тантай хобоотой,  танаас шалтгаалаад үр хүүхэд чинь хүртэл өвчлөхгүй шүү дээ. Иймд  энэ зөвлөмжийг уншсанаар л  та өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа тус дэм гэдгийг зөвлөж  байна.
Шар өвчин  нь бохир гараас  гадна бохир аяга таваг, угааж цэвэрлээгүй хүнс, ногоо жимс, зориулалтын бус жорлон,  ил задгай хог хаягдал, усаар халдвар дамждаг  ба 9-12 сард дэгдэлт хэлбэрээр гарч 1-16  насны хүүхдүүдийг  илүү өвчлүүдэг
Гэдэсний халдварт өвчнөөс хамгаалах энгийн аргуудаас заримыг нь хэлж  өгье.


1.    Гар угаах аргаар гэдэсний халдварт өвчнөөс  99% хамгаалагдаж  чаддаг  боловч  хүн бүр  зөв,  дэс дараатай,             угааж чаддаггүйгээс болж халдварт өвчинд нэрвэгдэх нь элбэг байдаг тул  доорхи аргаар гараа угааж хэвшээрэй.
  • Зөвхөн усаар угаах нь нянг устгах боломжгүй юм.
  • Хүний гарын тослог арьс, гарын хээ зэрэг хэсэгүүд дэх бактерийг усаар угаагаад арилгаж чадахгүй юм.
  • Гараа угаахдаа дор хаяж 20 секундын турш савандах хэрэгтэй  тэгвэл таны гар сайхан цэвэрхэн болно.
2. Ундны ус, хоол хүнс, хөрсийг бохирдлоос хамгаалах,  жимс ногоог  сайтар  угааж  цэвэрлэж  хэрэглэх
3. Гэр  орон, хувийн ариун цэврийг  сахих, аяга таваг, хоолны  хэргэслийг буцалгаж угаах,  арчилгүйгээр хатааж хэрэглэх
4. Энгийн  бие засах газар, бохир усны нүх,  хогийн цэгийг ариун цэврийн шаардлага хангасан хэмжээнд байгуулан зөв ашиглаж хэвших, ил задгай бие засахгүй, бохир угаадас асгахгүй,  хог хаяхгүй  байх
5. Ил задгай худалдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг  авахгүй байх
6. Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс худалдааны байгууллагаас хүнсний зүйлээ  худалдаж авах
7. Айл өрх бүр ундны усны саваа өдөр бүр угааж,  усаа цэвэр, тагтай саванд хадгалах, түүхий ус уухгүй байх
8. Халдварт шараас хамгаалсан вакциныг сайн дурын үндсэн дээр 6 сарын зайтай 2 удаа хийлгэвэл 10-20 жил өвчлөхгүй
9. Хэвийн иммуноглобулин хийлгэх
10. Гэр  орон, сургууль, ангиас чин хэн нэгэн нь халдварт өвчнөөр өвчилвөл яаралтай тусгаарлах нь  бусад эрүүл          хүнд халдвар дамжихгүй байх гол аргын нэг юм шүү гэдгийг зөвлөж байна.

нууц.мн-ээс оруулав

No comments:

Post a Comment