Tuesday, May 5, 2015

Сүрьеэ өвчнөөс урьдилан сэргийлэх тарилга


Bacille Calmette Guerin (BCG) буюу БЦЖ нь сүрьеэгийн эсрэг хийгдэж буй цорын ганц вакцин. Хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс сэргийлэхэд нэн чухал. Сүрьеэ өвчний үүсгэгч Микобактери-ийн хоруу чанарыг алдагдуулан БЦЖ вакциныг гарган авдаг . Анх Парисын Pasteur-институтад ажилладаг байсан Calmette, Guren нар сүрьеэгийн халдвартай үхэрнээс гарган авсан ба энэ нь олон жилийн турш 3 долоо хоног бүр бага багаар өөрчлөгдөн хувьсаж, 13 жилийн дараа амьтанд халдварлах вирусын чанар нь алдагдсан. Уг хугацаанд микобактер-д тодорхойлогдоогүй генийн олон өөрчлөлтүүд явагдсан. Энэхүү өөрчлөгдсөн хэлбэрийг БЦЖ хэмээн нэрлэсэн. Хортой шинж чанараа алдахын зэрэгцээгээр лабораторын нөхцөлд ургуулахад харагдах байдал нь ч өөрчлөгдсөн байна. Mycobacterium bovis- ийн клон мөхлөгт барзгар харагддаг байхад БЦЖ –ийн клон зөөлөн, гадаргуу гөлгөр харагддаг. Анх 1921 оноос эхлэн сүрьеэ өвчнөөс сэргийлэх зорилгоор нярай хүүхдүүдэд хэрэглэж эхэлсэн. Дархлаа суларсан, дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд уг вакциныг хийсэн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх боломжтой. Дархлаа сайтай эрүүл хүмүүст ч вакцин хийлгэсний дараагаар хэсэг газрын хариу урвал маягаар уг хэсэгт шархалж болно.
Вакциныг нярайг төрсний дараа 24 цагийн дотор эсрэг заалт байгаа эсэхийг тодруулсны дараа бэлтгэгдсэн сувилач тарьж, эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэнэ. Вакцин хийгдээгүй бол шалтгааныг зааж өгдөг.

Тарилгын дараа 2-3 долоо хоногийн дотор цэврүүнцэр үүсч, 6 долоо хоногийн дараа ойролцоогоор 5 мм хэмжээтэй шархалж, 3 долоо хоногийн дотор эдгэрэн байнгын сорив үүсэх нь тарлигын дараа үүсэх хэвийн урвал юм.
Эсрэг заалт:
• Дутуу төрсөн II-IV зэрэг
• Ургийн тураал II-IV зэрэг
• Ургийн халдвар
• Идээт-үжил өвчин
• Нярайн цус задрах өвчин (дунд-хүнд, хүнд хэлбэр)
• Түгээмэл хэлбэрийн арьсны гэмтэл
• Хурч өвчин
• Гэр бүлийн сүрьеэгийн хавьтлын анамнез
• Төрөх үеийн тархи нугасны гэмтэл, гаж хөгжил
Нөхөн дархлаажуулалт: Нярайд хийсэн БЦЖ вакцины анхны тунгийн үр дүнг 1,3,12 сартайд нь вакцины урвалын байдал (гүвдрүү, шархлаа, сорви), хэмжээгээр нь үнэлэн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэж, хэрэв сорви үлдээгүй бол туберкулины сорил тавьж, сөрөг тохиолдолд нөхөн дархлаажуулна.
Төрсний дараа 24 цагийн дотор хориглох зааотаар БЦЖ вакцин хийлгээгүй хүүхдэд хориглох заалт арилсны дараа туберкулины сорил тавьж нөхөн дархлаажуулна.

No comments:

Post a Comment