Tuesday, May 5, 2015

Улаан бурхан-Гахайн хавдар-Улаанууд Вакцин (УГУ) Measles-Mumps-Rubella (MMR)


Улаан бурханы вирус, гахайн хавдрын вирус болон улаануудын вирусээс бэлтгэсэн амьд вакцин

Үйлдэл: Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх, дархлаажуулна
Хэрэглэх заалт:
• 9 сартай
• 2 настай
• 1956 оноос хойш төрсөн дээрх өвчнүүдээр өвдөж байгаагүй насанд хүрэгсэд дараах тохиолдолд (нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд тарилга хийлгэхийн өмнө шинжилгээ өгөх нь зүйтэй)
o Вакцинд хамрагдсан эсэхээ тодорхой мэдэхгүй
o Вакцины ганцхан тунг хийлгэсэн тохиолдолд

Цээрлэт, болгоомжлол:
• Жирэмсэн эх, ойрын 1-3 сарын дотор жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд
• Дархлаа дарангуйлагдсан өвчтөн (хавдар, ХДХВ, хими эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын болон бусад дархлаа дарангуйлах үйлдэлтэй эм бэлдмэл, бодис хэрэглэх)
• Урьд нь адил антиген агуулсан бэлдмэлд анафилаксын урвал илэрч байсан асуумжтай.

Гаж нөлөө, эрсдэл: ихэнх тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөө илэрдэггүй боловч
• Цөөн тохиолдолд: тарьсан хэсэгт улайх, өвдөх, халуу оргих, үрэвсэж болдог
• Маш цөөн тохиолдолд
o Халууралт (6 хүүхэд тутмын 1)
o Тууралт (20 хүүхэд тутмын 1)-эмчилгээ шаардлагагүй, хэдэн өдрийн дараа өөрөө аяндаа арилна.
o Тунгалагын булчирхай томрох (нэлээд ховор)
o Үены өвдөлт, хөшингө ( 4 хүн тутмын 1, ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд)
o Татах (3000 хүүхэд тутмын 1)
o Цусны цагаан эсийн тоо цөөрөх (30000 хүүхэд тутмын 1)
o Харшлын урвал (1 сая тутамд 1 –ээс цөөн)
o Дүлийрэл, удаан хугацааны таталт, тархины гэмтэл (нэн ховор)

No comments:

Post a Comment