Тав хүртэлх насны хүүхэдтэй бол:
· Автомашинтай ойр явахдаа хүүхдийн
гараас барьж явах.
· Хүүхэдтэйгээ хамт зам хөндлөн
гарахдаа юу хийж байгаагаа тайлбарлах. Энэ нь хүүхдэд ямар нөхцөлд осол,
аюулгүй болохыг ойлгоход тусална.
· Үлгэр дууриал болох түүх ярьж өгөх
· Тоглоход аюулгүй газрыг хүүхэдтэйгээ
хамт сонгох
·
Явган
хүний замаар явж сургах
5-9 насны хүүхэдтэй бол:
· Зам хөндлөн гарахдаа гараас нь барьж
явах.
· Замын тэмдэг, гэрлэн дохиог
тайлбарлаж ойлгуулах. Зам хөндлөн гарах аюулгүй гарцын талаар хүүхэдтэйгээ
ярилцах.
·
Хэрхэн
зам хөндлөн гарахыг заах. Автомашинаас буухдаа араар нь тойрох, гэрлэн дохиотой
гарц хайх, гарцаар гарахын өмнө зогсож замын хөдөлгөөн, ойртон ирж буй
автомашиныг харах, сонсох, хүлээн өнгөрүүлэх, зам нэвтрэхэд аюулгүй болсны
дараа гарах, мөн бүх машин бүрэн зогссоны дараа зам хөндлөн гарах хэрэгтэй
гэдгийг хэлж өгвөл зохино.
10-13 насны хүүхэдтэй бол:
· Энэ насны хүүхэд замын хөдөлгөөнд
ганцаар бие даан аюулгүй оролцох чадвар суусан байдаг ч осол гарах эрсдэлийг
бууруулахад тэдэнд байнга тусалж байх хэрэгтэй.
· Хүүхэд чинь зам хөндлөн гарахдаа зөв
дарааллыг биелүүлж байна уу гэдгийг шалгах.
· Энгийн үгээр замын хөдөлгөөний
хууль, журмыг таниулж ойлгуулах.
· Ойр орчмын зүйлсээс ялгахад хялбар
тод өнгийн хувцас өмсүүлэх.
· Хүүхдийнхээ
цүнх, гутал, хантаазанд шөнийн цагт машины болон замын гэрэл ойж гэрэлтэх
гэрэлтдэг зүйлээр тэмдэглэгээ хийж хадах
· Орой үдэш ганцааранг нь явуулахгүй
байх.
No comments:
Post a Comment