Хүмүүсийн хэрэглэж буй
хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна
700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос,
химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны
олон хүчин зүйлсийн нөлөө ньхаршлаар өвчлөх шалтгаан болдог.
Манай улсад харшлын
шалтгаант өвчлөл жилээс жилд ихсэж 5 хүн
тутмын нэг нь ямар нэгэн харшлаар өвчилж байгаа тухай мэдээлж байна. Манай оронд 11 төрөл зүйлийн шарилж
ургадаг. Хогийн
ургамал буюу шарилж нь зүгээр ч нэг хүссэн газартаа ургадаггүй аж. Бохирдсон
хөрс нь шарилжны ургах таатай нөхцөл болдог.
Өвчлөлийн
шалтгаан: Ургамлын тоосонцор /бургас, улиас, хус, лууль, шарилж,
халгай, таван салаа/,Тоосны хачигны хэсгүүд, Гэрийн
тэжээвэр амьтдын уураг (арьсны гуужсан эд, шүлс, шээс),
Мөөгөнцөр (таны гэрт болон гадаад орчинд байгаа), Мод, үет болон хогийн ургамал, Жоомны
биеийн хэсэг
Илрэх шинж тэмдэг: Нус, нулимс гоожих, Нүд улайх, нуухтах,
Ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах, Дерматит буюу арьсны үрэвсэл, Гуурсан хоолойн багтраа буюу астм, шөнөөр хуурай
ханиалгах ч өдөртөө зүгээр байх.
Ургамлын
тоосны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Байгууллага, айл өрхүүд орчныхоо шарилж. Лууль гэх мэтийн
ургамлыг 7-8 см-ийн өндөртэй хадалт, тайралтыг жил бүрийн 7-р сарын эхний 7
хоног болон 8-р сарын 3 дахь 7 хоногт багтаан хийж байх.
- Байр орон сууцны цонхыг өглөөний 04.00-09.30 цаг, орой 16.00-22.00 цаг хүртэл хугацаанд онгойлгохгүй байх.
- Автобус унаанд явахдаа аль болох цонхыг нээхгүй байх.
- Дулаан газраас гарч хүйтэн агаарт гэнэт амьсаглахгүй байх.
- Өрөө, тасалгаандаа байнга чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Цагаан хэрэглэл, гудас, матрасыг тогтмол цэвэрхэн байлгах.
- Хурц үнэртэй зүйлс, будаг үнэрлэхгүй байх.
- Хоол хүнсэндээ халуун ногоо, цайруулсан самар, хиам, даршилсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
- Иргэд өөрсдийн биеийн дархлаагаа сайжруулж, ажил, амралтаа зохицуулж, сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах хэрэгтэй.
- Өөрийн харшил төрүүлэгч зүйлийг тогтоолгож тухайн харшилдаг зүйлээ хэрэглэхгүй байх.
- Өвчилсөн тохиолдолд хүндрүүлэлгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөөг чанд сахиж, эмчилгээг эмчийн зааврын дагуу тогтмол зөв хийх.
- Харшил үүсгэгчийг тодорхойлохын тулд:
Арьсны сорил
Онцгой эсрэг биетийг
шинжлэх арга
Өдөөгч тестүүд
Элиминационны тестүүд
Хүйтэн ба халуун
тестүүд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
-Ургамлын тоосны харшлыг эмчлүүлэлгүй хугацаа
алдвал ямар үр дагаварт хүрч болох вэ?
ü Харшил нь гуурсан хоолойн багтраа өвчин буюу
бачуурах, астма өвчин болж хүндэрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор
эмчилгээгээ улирал угтуулж хийлгэх ёстой. Энэ тохиолдолд хоолой сэрвэгнэн, ямар
нэгэн үрэвслийн шинж тэмдэггүйгээр хий ханиалгаж эхэлдэг. Цаашид ялангуяа тоос шороотой
орчинд удаан байвал бачуурч эхлэн астма болох хандлагатай байдаг.
-Хэдэн төрлийн ургамлаас харшил үүсч болох
вэ?
ü -Тоосны харшлын өвчнийг үүсгэж буй шалтгаанаар нь
хогийн ургамал буюу шарилж, луулийн модлог, үет ургамал гэж гурав хуваадаг.
Тавдугаар сарын 20-оос зургадугаар сарын 20-ныг хүртэл модлог ургамлын
харшилийн үе гэдэг. Ялангуяа тавдугаар сарын дундуур улиасны хөвөн, үр хөврөлөө
хаяж эхлэхэд нэлээд их хүн өвчилж ирдэг юм
Энэ
нь нүд загатнах, нулимс гоожих, найтаах, нус нь гоожих зэрэг шинж тэмдгээр
илэрдэг. Нөгөөтэйгүүр үет ургамлын харшил, үүнд: ерхөг сөгөөврийг нэрлэж болно.
Зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-д хүртэл хогийн ургамал бидний
ярьдаг шарилжны тоосны харшил их гардаг. Ер нь ургамлын харшил дотроос дийлэнх
хувийг шарилж луулийн харшил өвчтөнүүдийн илүү хувийг эзэлж байдаг.
Исгэлэн амттай жимс
нь харшил сэдрээдэг
Харшлаар
өвдсөн үедээ идэж болохгүй жимс, ногоо бий. Апельсин, мандарин, киви гэх мэт
исгэлэн амттай жимс харшлыг сэдрээдэг. Хус модноос харшилдаг бол:
Алим, лууван, интоор, чавга, улаан лооль, киви, бууцай, гурил, газрын самар,
зөгийн балнаас харшилж болно. Шарилжнаас харшилдаг бол: Халуун ногоо,
тарвас, алим, балжингарма, наранцэцгийн үрнээс амархан харшилдаг. Ширэг
өвснөөс харшилдаг бол: Жүрж, улаан лооль, тарваснаас харшилж болох тул
анхаараарай.
ХОЛБОО БАРИХ
БЗД 4-р хороо Стандарт хэмжил
зүйн газрын ард
УТАС: 70151291 99250322
e mail: bz_eruulurh@yahoo.com
УТАС: 70151291 99250322
e mail: bz_eruulurh@yahoo.com
http://eruulurh.blogspot.com
No comments:
Post a Comment